• 99220199
  • arkhust_net@yahoo.com
ЭМТ-ийн танилцуулга

1971 онд "Архустын 1" фермийн төвд анх бага эмчийн салбарыг дөрвөн  ортой байгуулан эрхлэгч эмчээр Н.Ёндон, бага эмчээр Ц.Гомбо, Ц.Есөнжин, Н.Чимэддорж, Н.Нацагдорж сувилагчаар Б.Цэнджав, Б.Дуламсүрэн, Энхтайван, үйлчилэгчээр Л.Амаржаргал, Д.Дугарсүрэн, Ц.Ичинхорлоо, Ж.Дашцэвэл, угаагчаар Д.Хандаа, Н.Сумьяа, тогоочоор Д.Загдзэсэм, нярваар Д.Лхүмбэ, Бат-Очир, жолоочоор мажиг, Манай нар ажиллаж эмнэлгийн үйл ажиллагаа байсан түүхтэй.

1973 оноос 10 ортой их эмчийн салбар болон өргөжиж их эмчээр Ц.Хишигт ажиллаж байсан. 1985 онд 15 ортой эмнэлэгийн барилга ашиглалтанд орж одоогийн Эрүүл мэндийн төв болон үе үеийн эмч мэргэжилтэн ажилтнууд хүн амдаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж ирлээ 

2022-11-20 17:01:07