• 99220199
  • arkhust_net@yahoo.com
Ахмадын хороо

Тус сумын Ахмадын хороо 1988онд байгуулагдаж анхны даргаар нь Д. Сандагдорж сонгогдон ажилласан 1993 оноос С. Доржсүрэн, 2005 оноос Д. Шарав одоо хүртэл ажиллаж байна. Нийт 206 ахмадтай Үүнээс – эрэгтэй 77, эмэгтэй 129 Ахмадын хороо    П. Дэлгэрмөрөн, Я. Долгорсүрэн, Н. Ичинхорлоо, Ж. Шоовдор, Д. Энхтуяа,                        О. Бямбасүрэн нарын 7н тэргүүлэгчтэйгээр ажлаа явуулж байна. 2017 онд аймгийн тэргүүний Ахмадын хорогоор шалгарсан. Ахмадуудынхаа эрүүл аж төрөх, цэвэр агаар байгалийн сайханд амарч аялах, цаг үеийн урлаг ураг сайхан уралдаан тэмцээнд оролцуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Сумын ахмадууд нь Хэрлэн, 13-р зууны Аглагийн хийд,  Амарбаясгалантын хийд сэлэнгийн сайханы хөтөл, ээж мод, халх гол, Хустайн цогцолбор, Ховд, Баян-Өлгий, Говь- Алтай, аймгийн түүх дурсгалын газрууд Баянхонгор, Өвөрхангай, Орохны хүрхрээ, Үүртийн тохой, Төвхөн хийд, Архангай цахир, Өмнө-Говь ёлын ам, Мухаршивэртийн ам, Ханбогдод Дэмчогийн хийд, Дүнгэнээгийн ам, зэрэг олон газарт аялал зугаалгаар явж, Ажил үйлсээрээ шалгарч гавьяа шагнал авсан олон тэргүүний ахмадууд бий.

2023-05-13 05:58:33